Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Санал боловсруулах ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд захирамж гаргаж “Монголын хөрөнгийн бирж” ХК болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийг “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2010 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан юм.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын ахалсан тус Ажлын хэсэгт,
•    Монгол банкны дэд ерөнхийлөгч Ж.Золжаргал
•    Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр
•    Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ганхуяг
•    Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар
•    Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Дүгэржав
•    Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбат
•    Төрийн өмчийн хорооны ажилтан Д.Байлыхүү
•    Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр
•    ЭБЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга С.Баярбат
•    ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогыын газрын мэргэжилтэн С.Энхцэцэг
•    Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын мэргэжилтэн О.Сайханжаргал
•    ҮХШХ-ны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Батхүрэл
•    “Бодхи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болормаа
•    “Ньюком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болд
•    “Прайм даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Ганзориг
•    Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Шагдарсүрэн
•    Эдийн засагч Д.Жаргалсайхан нарын төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн салбарын төлөөллийнхөн багтжээ. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дэд тэргүүн Х.Алтай ажиллана.
Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаашид ямар арга хэмжээ авах талаар санал боловсруулж, энэ оны тавдугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ажлын хэсгийн ахлагчид даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.