
Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж эхэлсэн. “Нэг хаалга, нэг шинжилгээ” аян өчигдөр 10 дахь хоногтоо үргэлжиллээ. Тус аяны хүрээнд одоогоор 78 иргэнээс коронавирус илрүүлснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тэдний 41 нь өрхөө төлөөлж шинжилгээ өгсөн бол 37 нь ойрын хавьтал байжээ. Өөр өөр хэлбэл, хяналтад ороогүй, олон нийтийн дунд хэвийн ажиллаж, амьдарч байсан цөөнг үй иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогдлоо. Өрх бүрийг тандалт, судалгаанд хамруулснаар эх үүсвэр нь тодорхойгүй, далд хэлбэрт байсан, хяналтад аваагүй голомтуудыг илр үүлж, тэр хэрээр иргэдээ халдвараас сэргийлэх боломж бүрдсэнийг холбогдох мэргэжлийн байгууллагынхан онцолсон юм. Тухайлбал, уг аяны үр дүнд өнгөрсөн 10 хоногт 13 шинэ голомт, ялангуяа илрэхгүй үлдэж, олон хүн халдвар авах магадлалтай байсан найман голомтыг илрүүлж, халдвартай иргэдийг хяналтад авчээ.
“Нэг хаалга, нэг шинжилгээ” аянд хамрагдсан 24 иргэнээс өчигдөр коронавирус илрүүлжээ. Энэ нь дээрх аяны хүрээнд нэг өдөрт хамгийн олон тохиолдол илрүүлсэн үзүүлэлт юм. Тодруулбал, Баянгол дүүргийн XXII, XXIII, Сүхбаатарын III, Хан-Уулын XIX, Чингэлтэйн XIX хорооноос шинэ тохиолдол илрүүлжээ. Тэр дундаа Чингэлтэй дүүргийн XIX хороо, Салхитын гэр хорооллын нэг гудамжны есөн иргэн “Ковид- 19”- өөр өвчилж, шинэ голомт үүссэн нь нотлогдлоо. Тиймээс тухайн гудамжийг урд, хойд талынх нь хоёр гудамжны айлуудтай хамт хамгаалалтад авч, өргөжүүлсэн тандалт, судалгаа хийж эхэлсэн байна. Түүнчлэн ойр орчимд нь байрладаг худалдаа, үйлчилгээний цэг, хүнсний дэлг үүр, эмийн сан, шахмал түлш борлуулдаг газруудад ажилладаг 504 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Эхний удаад тэднээс коронавирус илрээгүй бөгөөд 5-6 хоногийн дараа давтан шинжилгээнд хамруулахаар болжээ. “Цар тахлын нөхцөл байдал намжаагүй, харин ч амаргүй болж байна. Халдвар авсан хүний тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр буйг иргэд бидний мэдээллээс харсан байх. Тиймээс хөл хориог сулруулсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг хүсье” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхаарууллаа. Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт “Нэг хаалга, нэг шинжилгээ”-гээр цөөнгүй иргэнээс коронавирус илрүүлсэн тул цаашид зарим хороонд нь хэсэгчилсэн хязгаарлалтыг үргэлжлүүлэн тогтоох төл өвтэй байгааг УОК-оос мэдэгдсэн юм.
Бэлтгэсэн: М.Оч







Нэг гудамжнаас гээд худлаа юм бичээд байх юм…энд тэндээс гэсэн…юмаа судалж бичиж бай
Хөл хорио сулрах болохоор л нэмэгддэг нь сонин байгаа шүү
ene tendees bish neg gudamjnaas ilersen
гэр хорооллынхон их золгоцгоосон байх аа. гудамж гудамжаараа
Худлаа эрvvл хvмvvсээр менге хийгээд бга юм биш vv?!? Цуг бсан эхнэр хvvхдvvд нь эрvvл, хашааны айлынхан нь эрvvл!!! Эмнэлэгт хийж буй эмчилгээ нь 3000тай Вит.D, 1000тай Вит.С vvнийг юу гэж ойлгох вэ?!? Эмчилгээний зардал 8 сая шvv!!!
neg gudamj gej hudlaa shu dawtan shinjilgeegeer surug garsan humuusee ajil turuld ywuulaachee ar amidral ni hetsuudej bn shdee
хэдэн хүн үхээд ирэхээр ойлгох бх ямарч бсн овоо хумиж авахшиг бна вакцин хийлгээд гудмаар гулиа дардаа тэнэгүүд
Олуулаа бөөгнөрөхииг андахгүи ёстои ухаалага вирус юмаа жаахан бөөгнөрөх цуглахыг андахгүи юмаа хүмүүс минь болгоомжои баиж гараа саин угаа гэр орноо ариутгах бөөгнөрөхгүи баих хэрэгтэи шүү
Uxaalag virus baina shyy. Tur zasgiin bodlogo shiidver xyndetgex tarxinii bulchingyi,turaaltai xymyyst ochood naaldaj baina. Odoo tegeed byslegdeed l baij dee. YIigee xiij xundaga arxi xaij zolgoj baina gej zavaarch yavdag ZOMBINUUD ve?
5-7 хоногийн дараа давтан авахгүй бол энэ ажил үр дүнгүй болно шүү дээ.
hudlaa hudlaa naad hed chine hudla zohiomol too l bgad bnashdeee hudlaa mogo hiiged bnashd
anh l ingej l hiih bsiin odoo хөсүт s garah humuusdee vaktsinaa hgd grgahuu yah bol oroitson boroo l gj ene dee
Eр нь тэгээд өвчин гарсан гэдэг нь шал худлаа. Шэнжилгээний хариунууд нь хүртэл доголдолтой. Эрүүл хүнийг эeрэг болгоод гаргачихна. Үнэндээ ХӨСҮТ-д эeрэг оноштой гарсан өвчтөнгүүд бүгд эрүүл явж байна. Энэ худал мэдээллээс болж ард иргэд маань сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засгаар маш их хохирол амсаж байна.
ta ta nar ajlaa zow hiidg ymuu
bitgii hudlaa shaaj bldaa tomohon ch geh shig 24c genuu
Сонин байна шүү хорио тавилаа гээд тэр өдөрт нь нэмэгдээд байдаг хачин халдвар вээ наад халдвар чинь ухаантай хөлтэй юм бишүү хэзээ зогсохыг нь асуугаад өгөөчээ
Аргагүй шүү дээ гудамжаар золголт хийгээд явж байсан шүү дээ тэр эргүүлийн цагдаа нар ямар өдөр болгон айл болгоны гадаа байсан биш байрны бид хүн ардаа бодоод гэртээ байхад гэр хороололын юмнууд хашаа дамжаад явж байсан шүү дээ
Сарангэрэл Энхтөвшин хоёрын зохиосон бантанг идэж дуусахгүй бололтой доо,
hudlaa shdeee handaltaa ogsgoh gd ydtsin be
нэг сургууль цэцэрлэг нээх болохоор худлаа шинэ голомт энэ тэр. ер нь иймэрхүү байдал ажиглагдаад л байгаа. хэнд юу нь ашигтай байгаад байдаг юм болдоо?
Eruul hunii shinjilgee ereg garaad bga shuuddee tegeed hunii too nemegdej bna unen zuv shinjiilgeenii hariu garahgui baiga
Eruul hunii shinjilgee ereg garaad bga shuuddee tegeed hunii too nemegdej bna unen zuv shinjiilgeenii hariu garahgui baiga
Хөл хориод ч өдөр болгон хорь гучаараа илэрч байсан, хөл хорио үр дүнгүй гэдэг нь дахин дахин батлагдаад байгаа, ерөөсөө л сүргийн дархлаа тогтоох нь манай улсын хувьд тохирно.