Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Салхиар илэрхийлсэн сэтгэлийг тольдоорой

 Уран зургийн галерейд “Салхи” нэртэй үзэсгэлэн нээгдлээ. График болон монументаль урлагийн 39 бүтээлийг дэлгэсэн тус үзэсгэлэнд хар өнгө давамгайлсныг анзаарлаа. Дүрслэх урлагийн сургуулийн оюутан А.Одхүү, Д.Түвшинбилэг, C.Цэнгэлбат нар үзэсгэлэнгээ “Салхи” гэж нэрлэсэн учрыг “Салхи бол хөдөлгөөн, эрчим, хүч.

Тиймээс бид сэтгэлээ салхиар илэрхийлэхийг хүссэн” хэмээн тайлбарлав. Мөн хар бараан өнгөөр хаагдмал зүйлийг харуулж, боогдмол байдлаас эрх чөлөө рүү тэмүүлж байгаа эрмэлзлийг үзүүлэхийг зорьсон гэнэ. Үзэсгэлэн хөл ихтэй байсан бөгөөд үзэгчдийн сэтгэгдлийг нь сонсоход “Хүний амьдралд хэдий хар бараан зүйл байдаг ч гэрэл гэгээ бас байдгийг харуулж, аливаад өөдрөгөөр хандсан сайхан бүтээлүүд байгаа нь сэтгэл татлаа” гэв.

Үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

Б.НАСАНЖАРГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.