Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайжруулсан түлшний үнийг 50 хувь хямдрууллаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цар тахлын үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 23 ажлынхаа хөрөнгийн асуудлыг эхнээс нь шийдвэрлэснээ дуулгав. Тухайлбал, зургаан аймаг, Улаанбаатар хотод Засгийн газрын нөөц хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор болов. Цар тахалтай холбоотойгоор төлөвлөөгүй зардал ихээхэн гарсан тул ийнхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэнэ. Мөн зарим хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага гарч байгааг  хэлнэ лээ. Цар тахлын үед гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 220 гаруй мянган өрхөд сайжруулсан түлшийг 50 хувиар хөнгөлөлттэй үнээр буюу нэг тонныг 75 000 төгрөгөөр худалдана. Өнөөдрийн байдлаар нэг шуудай сайжруулсан түлш 3750 төгрөгийн үнэтэй байгаа. Уг хөнгөлөлт маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх юм. Ирэх өдрүүдэд халдвар тархаж болзошгүй найман цэгт хяналтын баг очиж ажиллах шийдвэр гаргалаа. Үүнийхээ хүрээнд нэгдүгээрт, ХӨСҮТ-д ажиллана. Хоёрдугаарт, тусгаарлах байранд хяналт тавина. Гуравдугаарт, Сүхбаатар, Алтанбулаг боомт, Цагааннуур, Эрээнцав боомтод ажиллана. Зайлшгүй шалтгааны улмаас шатахуун, түлш бүтээгдэхүүн нэвтрүүлдэг  боомтуудыг хаахгүй гэдгээ өнөөдрийн хуралдаанаар мэдэгдсэн. Боомтуудыг хаавал шатахуун литр тутамд дунджаар 150 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй аж. Боомтуудад ажиллах ажлын хэсгүүд замдаа гарчээ. Мөн Замын-Үүд боомтод дотоодын халдвар гарсан тул Дорноговь аймагт ажлын хэсэг хэдийн очсон байна. Эрүүл бүсээр зарлаж буй Өмнөговь аймагт онцгой анхаарч буй. Түүнчлэн Орхон аймаг зэрэг найман цэг тусгайлсан чиг үүрэг бүхий ажлын хэсэг ажиллах зэрэг шийдвэрээ Засгийн газраас саяхан танилцууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.