Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайхан хөхтэй болмоор байвал

Эмэгтэй хүний гоо сайханы нэг хэсэг нь хөхний хэлбэр, хэмжээ байдаг. Хэт таргалах, нуруугаа бөгтийж явах зэргээс цээжний хэлбэр эвдэрч булчингууд нь сулран хөх унжих буюу хэлбэрээ алдах явдал гардаг. Ийн хэлбэр алдсанаа дасгалаар бус мэдэх мэдэхгүй элдэв тос, эм хэрэглэж эрүүл мэндээ хохироодог нь цөөнгүй. Уйгагүй тасралтгүй хичээллэж чадвал амжилтад хүрэх дасгалыг танд санал болгоё.

Гэхдээ дасгалын дараа таны хөх хоёр дахин томрохгүй нь мэдээж. Тэр бол дайврын нөлөөгөөр болох зүйл. Дааврын эмийг эмх замбараагүй хэрэглэвэл эрүүл мэндэд хортой төдийгүй гаж хөгжил хэмээх эвгүй байдалд хүргэдэг.

Харин хөхний дасгал нь ямар ч хоргүй бөгөөд элдэв зардал чирэгдэлгүй бас бүсгүй таныг улам гоолиг жавхаалаг, чийрэг сайхан хөхтэй харагдуулах болно.

1.    Сандал дээр суугаад гараа тохойгоороо нугалж, тохойгоо мөрнийхөө хэмжээнд өргөж хоёр тохой дээрээ хүндэвтэр юм тавина. Тохойгоо ар тийш сайн хөдөлгөж дахин хуучин байранд нь  авчирна. Дасгалыг 6-8 удаа хийнэ.
2.    Сандал дээр сууж гарын алгыг дээш харуулан алдалж алган дээрээ зузаан ном тавина. Гараа эхлээд бага багаар, дараа нь ар тийш эргүүлж хөдөлгөнө. Үүний дараа эсрэг тал руу дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ.
3.    Алгаа хөхнөөсөө дээш цээжиндээ нааж тохойгоо урагш нь болгож амьсгалаа гаргана. Дасгалыг 6-8 удаа хийнэ.
4.    Гараа толгой дээрээ авчирч алгаа хавсарна. Ингэхэд хөх дээш өргөгдөж булчин чангарна. 6-8 удаа давтаарай.
5.    Гэдсээрээ доош хэвтэж хөхнийхөө чигт гараа алгаар нь доош харуулан тавьж гар дээрээ өндийнө. Дасгалыг мөн л 6-8 удаа хийнэ. Энэ дасгалыг өдөр бүр хийж чадвал та сайхан хөхтэй болно.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.