Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Сайн дурын ажилтан” бульдог

Хүн төрөлхтөн нохдыг хараагүй хүмүүст туслуулахаар тусгайлан сургадаг болсоор удаж байна. Харин Их Британийн Ньюпортын гудамжаар тэнүүчлэх Фрэнки нэрт нохой найз Эллидээ замчилдаг гэнэ. Хараагүй найзынхаа хөтчийн үүрэг гүйцэтгэж буй Фрэнк түүнд гудамжаар явахад нь төдийгүй хоол унд олж идэхэд нь ч тусалдаг байна.

Элли сайн дурын хөтчөө үнэрээр нь олдог тул гудамжаар явах үед Элли Фрэнкийг байнга шиншлэн шогшдог аж. Үргэлж хамт явах тэнүүлч хоёр бульдогийг анх Ньюпортын нэгэн малын эмч олсон бөгөөд асарч сувилсныхаа дараа амьтан хамгаалах нийгэмлэгт хүргэжээ.

Бие биедээ анхаарал халамж тавих нохдыг Амьтан хамгаалах нийгэмлэгийн ажилтнууд хамтад нь өргүүлэх асуудалд анхаарал хандуулаад байгаа гэнэ.

О.УНДРАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.