Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайд Н.Алтанхуяг суга таягтай ажиллаж байна

     Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг бусдын л адилаар өнгөрсөн амралтын өдөр салхинд гарчээ. Утаат Нийслэлээс түр гадаалсан тэрбээр тэшүүрээр гулгаж, алжаалаа тайлсан гэсэн. Спортын энэ төрөлд сайд тийм ч сүрхий биш, сонирхогч бололтой юм. Гулгаж яваад унаж, хөлөө сүрхий гэмтээжээ. Бүр суга таяг тулаад хамгаалагч, жолооч хоёроороо түшүүлсээр өчигдөр Төрийн ордонд явж харагдсан нь олны анхаарлыг татав. Илүү үгэнд дуртай зарим нь сайдын гэмтсэн шалтгааныг олохоор “шав шув” гэх нь таатай санагдаагүй. Гэсэн ч сайд ажлаа хийхээр шийджээ. Тэргүүн шадар сайдын хувиар “Төмөр замын тээврийн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах” Засгийн газрын Ажлын хэсгийг ахалдаг юм байна. Суга таягтай сайдын өрөөнд Ажлын хэсгийн хурал өчигдөр болж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЭБЭХ-ий сайд Д.Зоригт, ГХ-ны сайд Г.Занданшатар, ХЗДХ, ЗТБХБЯ, СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцжээ. Чоно борооноор гэгчээр намынхаа даргыг өвчтэй байх хойгуур хутган үймүүлэгч зарим гишүүн нь ҮЗХ-ны сонгуулийг будилаантуулж байгаа сурагтай.

Э.Төр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.