Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайдын айлчлал хойшлогдсон нь сонины нийтлэлтэй холбоогүй гэнэ

Бүгд найрамдах Турк улсын “Реферанс” сонины энэ сарын 21-ний өдрийн дугаарт “Монгол Улсад эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдтэйгээ харьцуулахад хэт  цөөрсөн учраас Туркээс 20 мянган эрэгтэй авахаар болжээ. Энэ асуудлаар хоёр талын яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд дээд хэмжээний төлөөлөгчид удахгүй манайд айлчилж дэлгэрэнгүй ярилцах юм байна” гэсэн агуулга бүхий мэдээлэл гарчээ. Харин энэхүү нийтлэл ор үндэсгүй, ташаа мэдээлэл болохыг Анкара дахь Монгол Улсын ЭСЯ-ныхан тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна.
Гэтэл энэ нийтлэл нь цаг хугацааны хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн айлчлалтай давхацсан байна. Тиймээс сайдын айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь дээрх нийтлэлтэй холбоотой гэж үзэхэд хүргэсэн бололтой. Харин ГХЯ, БОАЖЯ-ны ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ сарын 23-29-нд тус улсад хийх  сайдын албан ёсны айлчлал хойшилсон нь энэ асуудалтай огт холбоогүй бөгөөд Засгийн газар дээр хойшлуулшгүй ажилтай болсноос үүдэлтэй гэнэ.
Монгол дахь БНТУ-ын ЭСЯ-наас Туркт ийм ташаа мэдээлэл гарсан нь хоёр орны найрамдалт харилцаанд нөлөөлөх ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн албан ёсны мэдэгдлийг Гадаад харилцааны яамныханд гардуулжээ. Түүнчлэн уг нийтлэлийг бичсэн сэтгүүлч Жалэ Өзгэнтүрк сониныхоо маргаашийнх нь дугаарт монголчуудаас уучлалт гуйсан байна.
 

    Л.Аргамжин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.