Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Саид Моллаеи мөнгөн медаль хүртлээ

Израил Улсад зохион байгуулсан Тель-Aвивын “Их дуулга”- ын 81 кг-ын жинд зодоглосон дэлхийн аварга Саид Моллаеи аваргын төлөө Узбекистаны бөх Шарофиддин Болтабоевтой хүч сорьж, мөнгөн медаль өвөртлөснөөр Монголын жүдочдын медалийн буухиаг үргэлжл үүллээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Унгарын Будапештэд болсон “Их дуулга”- аас хүрэл медаль хүртсэн нь манай улсын нэрийн өмн өөс авсан анхны медаль байсан юм. Энэ удаагийнхаас олимпын эрхийн 700 оноо авсан тэрбээр Узбекистаны Ташкентэд ирэх сарын 5-7, Гүржийн Тбилисид 26-28, Туркийн Анталья хотод дөрөвдүгээр сарын 1-3-нд зохион байгуулах “Их дуулга”- д Монголын жүдочидтай хамт оролцох нь.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.