Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сагсан бөмбөг “Цагаан толгой”-той боллоо

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш, дэд профессор, спортын мастер Д. Уртнасан “Сагсан бөмбөгийн цагаан толгой” хэмээх сурах бичгийг хэвлүүлжээ. Монголын сагсан бөмбөгийн лигийн “Хараагийн харцагууд” багийн дасгалжуулагч тэрээр уг номдоо сагсан бөмбөгийн техник, тоглолтын арга барилын талаар зогсолт, алхалт, шидэлтээс нь эхлэн тайлбарлаж танилцуулсан байна. Мөн тамирчдад энэ спортын тухай, ирээдүйн амжилтынх нь үндэс болох ур чадварын талаар эмх цэгцтэй тайлбар өгсөн аж. Цаашлаад сагсан бөмбөгийн бэлтгэл сургуулилтын арга техникийг нэгтгэн гаргажээ. Хэрэв үүнийг зөв эзэмшиж, тогтмол дасгал сургуулилт хийж чадвал тамирчны ур чадварыг гайхалтай хөгжүүлж, амжилтад хүрэхэд тусална гэж номын зохиогч дүгнэсэн байна. Сагсан бөмбөгийг зөв тоглож сурахыг хүсвэл “Цагаан толгой”-д суралцаарай.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.