Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Саа мөнгөн Хэрлэн” хөшөөнд мөнхрөв

Хэрлэн мөрөн Монголын хамгийн урт гол. Мөн хамгийн олон дуутай голын нэг гэж болно. Хэрлэн мөрний тухай олон сайхан дууны нэг бол яруу найрагч Д.Амгалангийн шүлэг, хөгжмийн зохиолч Б.Сүхбаатарын аялгуу “Саа мөнгөн Хэрлэн” билээ.
“Санаанд нэг л уянгатай
Саа мөнгөн Хэрлэн минь
Саруул уудам талаасаа
Салж ядан мяралзана” гэсэн үгтэй энэ дууг Хэнтий нутгийн хүү, нэрт дуучин Н.Төмөрхуяг дуулж амилуулсан юм. Хэнтийнхэн төдийгүй нутаг нутгийнхны аялах дуртай энэ дуунд хүндэтгэл үзүүлэх Хэрлэн мөрний хөвөөнд  гэрэлт хөшөө босгожээ. “Саа мөнгөн Хэрлэн” дууны шүлгийг бичсэн яруу найрагч Д.Амгалангийн үр хүүхдүүд уг хөшөөг босгох санаачилгыг гаргаж, бүтээн босгосон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.