Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.Поланский шилдэг найруулагчаар шалгарав

Швейцарьт гэрийн хорионд байгаа нэрт найруулагч Роман Поланскийн “The Ghost Writer” кино Берлиний кино наадмаас шилдэг найруулагчид олгодог “Мөнгөн баавгай” шагнал хүртсэн байна.  АНУ-д байхдаа насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаа тогтоосон хэргээр тус улсын шүүхэд дуудагдсан ч Р.Поланский 1978 онд зугатан гараад, дахин очоогүй. Швейцарийн шүүх түүнийг өөрийн биэр очиж шагналаа гардан авахыг нь зөвшөөрсөнгүй. Түүний өмнөөс шагналыг нь гардан авсан продюссор Ален Сард “Энэ мэдээг дуулаад тэр баярлаж байгаа нь мэдээж. Гэхдээ энд бидэнтэй цуг байхгүй байгаа нь харамсалтай” гэжээ. Тэрбээр шагнал гардуулах ёслолоос өмнө Ален Сард “Шагналаа очиж авах боломжтой байсан ч би очихгүй. Учир нь сүүлчин удаа шагнал авах гэж очоод шоронд орсон” гэж хэлсэн гэнэ.  Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард шагнал авахаар Швейцарийн Цюрих хотод ирэхэд нь баривчилсан юм. Тус улсын шүүх Р.Поланскийг АНУ-д шилжүүлэн өгөх эсэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байна.  Берлиний Кино наадмын шилдэг киногоор Туркийн найруулагч Семих Капланоглугийн бүтээл “Зөгийн бал” кино шалгарчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.