Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Рок хамтлагийн гишүүд хар тамхины хэрэгт сэжиглэгдэж байна

Долоон кг мансууруулах бодис бэлтгэн хадгалж байсан залуусыг ЭЦГ-ын ажилтнууд илрүүлэн УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасагт шилжүүлэн шалгуулж байгаа талаар бид мэдээлсэн. Уг хэрэгт рок хөгжим сонирхогч 12 залуу холбогдоод байгаа бөгөөд тэдний заримыг нь Ганцхудагт цагдан хорьж байгаа юм.

Тэдгээр залуусын гэрээс болон найз бүсгүйчүүд, хамтран амьдрагчийндаа нууж байсан нэлээд хэдэн хайрцагтай болон шуудайтай каннабисын төрлийн өвсийг эд мөрийн баримт болгож хураан авчээ. Дээжээс нь Гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр илгээсэн бөгөөд НҮБ-ын Мансууруулах бодист хяналт тавих албаны тодорхойлсон сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй олсны төрлийн каннабис хэмээх ургамал гэсэн дүгнэлт гарчээ.

Энэ хэрэгт рок, поп хамтлагийн гишүүд холбогдсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар хууль хяналтын байгууллагаас тодруулахад мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр уг хэрэг “The Lemons” хамтлагийн дуучин Одбаяр, “A-Line” болон өөр нэгэн хамтлагийнхан холбогдоод байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.