Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Рок поп оддын хамтарсан хандивын тоглолт болно




2010 онд Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг угтсан ажлуудыг "Найрамдал " төв, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж эхлээд байна. Энэ ажлынхаа хүрээнд хүүхэд өсвөр үеийнхний төлөө сүүлийн жилүүдэд хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох 640 хүүхдийн суудалтай "Хүүхдийн соёлын ордон"-ыг тус төвд улсын төсвийн санхүүжилтээр барьж байгаа билээ. Үүнд зориулж монголын рок поп, хошин урлаг, бүх оддын хамтарсан хандивын нэгдсэн тоглолтуудыг зохион байгуулан, олсон орлогыг энэ ордонд шууд зарцуулахаар болжээ.



"БИД НАЙРАМДЛЫНХАН"тоглолт: 2010 оиы 05-р сарын 14-ны өдөр 15:00 цагаас

 "ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР… "тоглолт 2010 оны 05-р сарын 14-ны өдөр

19:00 цагаас тус тус UB PALACE-ийн концертийн их танхимд тоглогдоно. Билетийн үнэ эхний тоглолт 6500, хоёр дахь тоглолт 10 мянган төгрөг ажээ.

 

Б.Энх-Уянга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.