Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Рогге Монголд айлчилна

Ванкувер. ОУОХ-ны хүн дэт гишүүн Ш.Магван ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггед өчигдөр (02.20) бараал аж, Олон улсын олимпийн хөдөлгөөн, Монголын олимпизмийн талаар санал сэтгэгдлээ солил цов. Олимпийн өвөө өө рийн оронд Монгол Улсын Зас гийн газартайгаа нягт хамтран ажиллаж, Биеийн тамир спортын тухай хуульд зарим шаардлагатай зүйлийг тусгасан, орон даяар 800 гаруй Олимп судлалын төв байгуулан хүүхэд багачуудад олимпизмийг сурталчилж байгааг танилцуулахад Ж.Рогге сайшаагаад хөгжиж байгаа оронд ингэж ажиллаж буй МҮОХ-ны ажлын амжилтыг өндрөөр үнэлсэн байна. Энэ талаар ОУОХ-ны хүндэт гишүүн, олимпийн өвөө Ш.Магванаас тодруулсан юм.

-ОУОХ-ны ерөнхийлөгчид Мон гол орны эдийн засаг, аж амьдралын өнөөгийн байдлын талаар товч танилцуулаад манай олимпийн хамт олон Засаг төртэйгээ үг хэлээ ололцдог, парламентийн гишүүдийн бараг 1/3 нь спортын холбоодын сонгуультай, МҮОХ-ны Гүйцэтгэх зөв лөлийн гишүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд нар ажилладаг. Тийм уч раас төр засаг олимпийн хөдөлгөөнөө дэмждэг. Төр засгаас биеийн тамир спортыг цаашид өрнүүлэх талаар чармайж БТС-ын хуульдаа өөрчлөлт оруулж, бодлогын баримт бичиг гарган дэмжиж байгаа та лаар танилцууллаа. Залуу үеийн хэнд олимпийн боловсрол олгохын тулд аймаг дүүрэг бүрт олимпийн зөвлөл, сургууль бүрт олимпийн зөвлөл байгуулан ажиллаж байгааг маань ихэд сайшаасан. Анх бид Монгол Улсын Ерөнхийл өгчтэй хамт Лозаннд долоон жилийн өмнө очихдоо Жак Роггег Монголд айлчлахыг урьж байлаа. Энэ хугацаанд манай нутаг дээгүүр хэд хэдэн удаа өнгөрсөн байх, одоо цаг заваа гаргаад айлчилна уу гэсэн хү- сэлтийг дахин тавилаа. 205 ор ны ҮОХ-ноос бүгд урьсан, бүг дэд нь очиход цаг зав хэцүү байдаг. Энэ оны хувьд ажил ихтэй ч оны сүүлээр ярилцаж байгаад шийдье гэлээ. Мөн намайг 50 шахам жил ажиллуулж, хүндэтгэл үзүүлж яваад талархал илэрхийлээд цаашид ОУОХ-нд монгол хүн гишүүнээр сонгогдвол зүгээр болох юм гэдгийг ярилцлаа. “Таны саналыг бид дэмжиж байгаа. Цаг хугацааг хэзээ вэ гэдгийг хараахан хэлж мэдэхгүй байна. ОУОХ-ны гишүүнээр сонгохдоо тив бүрээс тэнцвэртэй сонгох зарчмыг баримталж, Олимпийн Хартийн дагуу ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.