Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

РОБЕРТО САЛВАЛАИО МАНАЙ ҮЗЭГЧДЭД ШАЛГУУЛНА

 ДБЭТ-т Италийн алдарт удирдаач ирсэн тухай бид мэдээлсэн. Тэрбээр өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, монголчуудтай ажиллахад сэтгэл хангалуун байдаг тухай яриад манайхны ур чадварыг өндөр үнэлсэн юм. “Би багшийнхаа тухай дурсах дуртай.

Тоглолтод өөрийгөө хоёрдугаарт, бүтээлээ нэгдүгээрт тавьж, сэтгэлээсээ, даруухан байхыг сургасан. Тиймээс би тухайн бүтээлийг хүний сэтгэлд хоногшуулахыг хичээж, жижиг тэмдэг, тэм дэглэгээг хүртэл тэр хүний үлдээж, ноотолсноор нь гаргахыг оролддог.

Цаасан дээр буусан зохиолчийн бүтээл хөгжимчингүй бол амьдарч чадахгүй. Тиймээс бүтээлийг амилуулахын тулд хөгжимчин анхаарах хэрэгтэй. Гэхдээ уран зураг шиг хүн бүхний нүднээ ил биш, цаасан дээрх хөгжмийн бүтээлийг дураараа засаж, өөрийн санааг оруулах явдал мэр сэр байдаг. Үүнийг би таашаадаггүй” хэмээн өгүүлсэн хөгжим судлаач, удирдаач, хөгжимчин Роберто Салвалаио Монголын оркестрын чадвар өндөр түвшинд хүрсэн гэж дүгнэсэн.

Тэрбээр ДБЭТ-ын оркестрыг Италид бүрэлдэхүүнээрээ очиж, Монголын сонгодог урлагийн түвшинг харуулаасай гэж хүссэнээ энэ дашрамд дуулгасан юм. Италичууд Монголыг эртний түүхээр нь бага зэрэг мэдэхээс сонгодог урлаг ийм өндөр хэмжээнд хөгжсөн гэж төсөөлөхгүй аж. Тиймээс монгол зохиолыг монгол хүн тоглож Италийг байлдан дагуулахыг хүссэн нь тэр юм.

Дуурийн бүтээл дохих нь бүжгэн жүжгийн оркестр удирдахаас арай өөр гэж мэргэжилтнүүд ярьдаг. Тэгээд ч Итали орон дуурийн школтой. Монгол шиг балетийн школ байхгүй гэдгийг Роберто Салвалаио дурдсан. Гэхдээ тэрбээр ДБЭТ-ын дарга Б.Сэргэлэнгийн хүсэлтээр П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг дохих болсон нь нэгдүгээрт том шалгалт өгч байгаа хэрэг. Учир нь манай үзэгчид П.И.Чайковскийн бүтээлийг дэндүү сайн мэддэг. Нөгөөтэйгүүр чадвараа харуулж, өөртөө итгэлтэй байгаагийн илрэл юм.


Ж.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.