Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Рио Тинто”, “Чиналко”-тай хамтран ажиллахаар боллоо

Нөөцөөрөө дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа Африкийн Гвинейн Симандоугийн төмрийн хүдрийн ордыг Хятадын төрийн мэдлийн “Чиналко” компанитай хамтран ашиглах гэрээнд Австралийн “Рио Тинто” компанийн захирал Том Альбенезе гарын үсэг зурлаа гэж ВВС мэдээлэв. Симандоугийн төмрийн хүдрийн уурхайн төслийн 47 хувьтай тэнцэх 1.3 тэрбум долларыг Хятадын төрийн мэдлийн уурхай гаргах юм байна. Төслийн хүрээнд Гвинейд төмөр зам, боомт байгуулснаар хэдэн арван мянган ажлын байр бий болох аж. “Рио Тинто”-гийн захирал Том Альбенез гэрээнд гарын үсэг зурсны дараа хийсэн мэдэгдэлдээ “Рио Тинто” болон “Чиналко” компаниуд цаашид харилцан ашигтай төслүүд дээр хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ. Гвинейн Симандоугийн төмрийн хүдрийн уурхай 2.25 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Африкийн баруун эрэгт орших Гвиней  алт, төмрийн хүдэр, алмааз болон бусад ашигт малтмалаар нэн баян орнуудын нэг агаад 10.2 сая хүн амтай.
Хятадын эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэн Рио Тинтогийн дөрвөн ажилтныг Бээжин өнгөрсөн оны зургадугаар сард баривчилснаар хоёр улсын харилцаа муудсан агаад тэдний шүүх хурал гуравдугаар сарын 13-нд эхэлсэн. Энэ үеэр Австралийн Ерөнхий сайд Кевин Радд “Шүүх хурлыг дэлхий даяар анхааралтай ажиглаж байна” гэсэн анхааруулах мэдэгдэл хийсэн.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.