Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Рио Тинто”-гийн ажилтнуудыг шүүх хурал эхэллээ

Хятадын төрийн нууцад нэвтрэх гэж оролдсон, авлига өгөхийг завдсан хэргээр өнгөрсөн онд тус улсад баривчлагдсан “Рио Тинто” компанийн дөрвөн ажилтныг шүүх хурал өчигдөр Шанхайд эхэллээ. Эдийн засгийн харилцааг ээдрээтэй болгож магадгүй эл шүүх хуралд Австралийн албаны хүмүүсийг оролцуулахгүй болсонд сэтгэл зовниж буйгаа Сидней илэрхийлсэн байна.
Баривчлагдсан дөрвөн ажилтны нэг нь Шанхай дахь “Рио Тинто”-гийн салбарын гүйцэтгэх захирал Стерн Ху Австралийн иргэн юм. Тэрбээр Австралийн уурхайнуудаас Хятадын үйлдвэрүүдэд нийлүүлэх хүдрийн үнийг зохицуулах асуудлыг хариуцаж байсан юм. Тэд долдугаар сарын 5-нд саатуулагдсанаасаа хойш гэр бүлийнхэнтэйгээ огт уулзаагүй аж.
Үйлдвэрийн тагнуул хийсэн нь нотлогдвол Хятадын хуулиар долоон жилийн хорих ял, авлига санал болгосон нь батлагдвал урт хугацааны хорих ял авч мэдэхээр байгаа юм. Хаалттай болох шүүх хуралдаанд дипломатчдийг оруулахгүй гэсэн Хятадын байр суурийг Австрали хурцаар шүүмжилсэн. Гэвч Бээжин шүүмжлэлийг няцаагаад, шүүх ажиллагааг улстөржүүлж, дотоод хэрэгт нь хөндлөнгөө оролцохгүй байхыг анхааруулсан байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.