Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Рио Тинто” авлига авсан хэргээр шийтгүүлсэн дөрвөн ажилтнаа ажлаас чөлөөлжээ

Б.БУЯНЦОГ “Рио Тинто” компани Хятадын шүүх авлига авсан, үйлдвэрлэлийн тагнуул хийсэн хэрэгт буруутгаж олон жил хорих ялаар шийтгүүлсэн Австралийн иргэн, Хя тадын гурван ажилтнаас холдохоор шийдвэрлэжээ. АнглиАвстралийн хам тарсан уул уур хайн энэ аварга том ком пани тэднийг “байж боломг үй зүйл” хийсэн учраас аж лаас чөлөөлсөн тухай Британийн телевизийн сувгаар мэдээлжээ. Тэдэнд нийт 86 сая юань /12.6 сая доллар/-ийн хахууль авсан хэрэгт ял тулгаж буй юм.

Мөн тэдний ашигласан Хя тадын төрийн мэдлийн компанийн талаарх нууц мэдээлэл нь нийлүүлэх түүхий эдийн үнэ дээр “ажиллаж” нэмэлт ашиг унагах боломж олгож байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Шүүх хуралдааны үед сэжигтэн этгээдүүд авлига авснаа бүгд хүлээн зөвшөөрч, мөнгөний хэмжээн дээр мэдүүлэг нь зөрж байжээ. Дөрвөн ажилтны болчимг үй үйл ажиллагаа манай компанийн томоохон түнш болох Хятад улстай тогтоосон харилцаанд хор хохирол учруулах ёсгүй юм гэж “Рио Тинто” компанийн захирал Том Альбанезе мэдэгдсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.