Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Рекламны фестиваль

Сүүлийн үеийн мэдээллийн чиг хандлага нийгмийн хар бараан хэсэг рүү чиглэж эхэллээ. Олны анхаарлыг татахын тулд бүтээсэн хүчирхийлэл, айдас хүйдэс агуулсан бүтээлүүд рекламны ертөнцөд зонхилох болсон нь нийгмийн сэтгэлзүйд бараан сүүдэр үүсгэж байгаатай холбогдуулан Реклам бүтээгчдийн холбооноос Монголын рекламны фестивалийг зохион байгуулж байна. Рекламны фестиваль нь олон төрөл жанр байдаг хэдий ч эхний удаад “Бидэнд ойрхон ирээдүй” нэртэй нийгмийн сэдэвт рекламны уралдаан зарласан байна. Уралдаанд студи, продакшн, телевиз, радио, сонин сэтгүүлээс гадна гэрэл зурагчин, чөлөөт уран бүтээлчид оролцож болох юм байна. Видео реклам, сонины реклам, радио рекламны төрлөөр хийсэн бүтээлийг гуравдугаар сарын 1-28- ныг дуустал хүлээн авна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.