Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П. Дашийн хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш 15 тэрбум 500 сая гаруй төгрөгийн улсын хөрөнгө завшсан хэргээр гурван жилийг үдэж байгаа билээ.
Өнгөрсөн сарын сүүлээр хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч Өршөөлийн хуульд хамруулах хүсэлт тавьсан боловч П.Даш болон түүний өмгөөлөгч н. Сүхбаатар нар саналыг хүлээж аваагүй харин ч өөрийн гэм бурууг тогтоолгоно гэжээ.
П. Даш Эрүүгийн хуулийн 150.3, 263.2, 273.2 зүйл заалтын дагуу шалгагдаж байгаатай холбоотой байж магад гэнэ. Учир нь Эрүүгийн хуулийн 150.3 дугаар заалтанд Өршөөлийн хуулинд хамрагдах ёсгүй аж.
Хэргийг хоёрдугаар сарын 22-нд Нийслэлийн прокурорын газар хүргүүлсэн бөгөөд хяналтын прокурор Ё. Сагсай хянасан байна. П. Даш, Нөөцийн газрын дарга Л. Алтангэрэл нар “Өөрт холбогдох энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт тавьж хүсэлтийг Нийслэлийн прокурорын газар хүлээн авч дахин шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт энэ сарын 8-нд хүргүүлсэн бөгөөд хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.