Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Пёнчан-2018”: Медалийн тоогоор Германы тамирчид тэргүүлж байна

БНСУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Пёнчан-2018” олимпын наадмыг багийн дүнгээр гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар Герман улс тэргүүлж байна. Тэднээс уулын цанын эрэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд А.Пэйффер, биатлоны 7.5 км-ийн спринт уралдаанд Л.Дэхлмайер, гүйлтийн цанын төрөлд А.Веллингер нар алт, бобслейн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Йоханс Льюдвиг хүрэл медаль хүртжээ.

Германчуудын араас Нидерланд хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Норвеги нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, АНУ нэг алт, нэг мөнгө, Франц, БНСУ, Шведийн тамирчид нэг алтан медаль авсан амжилтаар удаалж байна.

Олон улсын олимпын хорооны туган дор оролцож буй Оросын тамирчид нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар арваннэгдүгээр байрт бичигдэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on ““Пёнчан-2018”: Медалийн тоогоор Германы тамирчид тэргүүлж байна