Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Пхеньянд 100 мянга орчим хүн эсэргүүцлийн жагсаал хийлээ

Вашингтон, Сөүлийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээр 100 орчим хүн өчигдөр БНАСАУ-ын нийслэлийн төвд цуглажээ. Энд болсон цуглаанд Солонгосын Хөдөлмөрийн намын Пхеньян хотын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чхе Ён Рим “АНУ, Японы дэмжлэгтэйгээр БНАСАУ-ын эсрэг хэмжээ хязгааргүй худал хуурмаг суртал ухуулгын кампани өрнүүлж байгаа Сөүлийн тоглоомын дэглэмийн буруугаас болж Умард, Өмнөдийн хоорондын харилцаа бараг тасарч, Солонгосын хойгт хэзээ ч магадгүй дайн дэгдэхэд хүрээд байна” гэж цохон тэмдэглэсэн байна.
нөхцөл байдлыг хурцатгахын тулд БНСУ-ын “Чхонань” хөлөг онгоц өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Баруун (Шар) тэнгист живэхэд БНАСАУ оролцсон хэмээн буруутгахаар шийдвэрлэсэн байна гэж тэрбээр онцлон дурджээ. Чхе Ён Римийн хэлснээс үзвэл Сөүлийн засаг захиргаа энэхүү хуйвалдааныхаа тусламжтайгаар гадаад болон дотоод бодлогын дампуурлаас ард түмний анхаарлыг хөндийрүүлж, удах гүй болох орон нутгийн сонгуульд ялахыг зорьж буй ажээ.
Өмнө нь сайшаан дэмжсэн хамтарсан тунхаглалыг биелүүлэхээс татгалзаж буй БНСУ-ын зүгээс түрэмгийлэл үйлдвэл БНАСАУ-ын ард түмэн, арми хариу цохилт хайр найргүй өгөх болно гэдгийг Чхе Ен Рим урьдчилан анхааруулжээ.
Эсэргүүцлийн цуглаанд БНАСАУ-ын нам, төрийн удирдагчид, олон нийт, шинжлэх ухаан, их, дээд сургууль, үйлдвэр, хөдөө аж ахуйн хамтралын төлөөлөгчид оролцсон
байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.