Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Поп дуучин Б.Сарантуяагийн бяцхан охины аав хэн болох нь тодорлоо

     Дуучин Сарантуяагийн бяцхан охины аав хэн болох нь тодорлоо. Хөдөөний хэн ч мэдэхгүй нууцлаг бизнесмен. Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Отгон-Очир гэж залуу байдаг. Одоогоор дуучин бүсгүйтэй маань түүнээс илүү сайхан залуу тааралдаагүй байгаа гэнэ. Тэрэнтэйгээ амьдралаа холбоогүй шалтгаан нь Отгон-Очир нь төрсөн хүүхдээрээ л гэр бүлийнхээ барьцаанд орчихсон гэнэ шүү. Тэрбээр ярихдаа “Хэрвээ хэзээ нэг өдөр тэр нэгэн залуу түүний үүдээр ороод ирвэл, чи ирсэнгүй, би олон жил зовсон гэж уйлагнахгүй. Яагаад гэвэл би дэндүү гэмээр хэмжээнд хүртэл энэ зүрхээ чангалчихсан байгаа. Гэхдээ хайртай. /Түүний нулимс бөмбөрч/ энэ хайр бол гүн гүнзгий хайр юм. Түүнийг би ямар их хайрладгаа ярьж мэдэхгүй. Хэлж чадахгүй. Яагаад гэвэл миний нулимс хариулт нь байх. Бидний дунд байсан гүүр байхгүй. Дундуур нь цавчин тасалж, тэр гүүрийг нураасан. Тэгээд хоёулаа занганд орчихсон. Хөдөлж чадахгүй. Гүүр байхгүй. Гүүрийг нь тасалчихсан. Тэр хүнийг ямар нэгэн аймаар эрхшээл барьчихсан. Хамгийн аймаар юм эр хүнийг эр хүн биш болгодог тэр эрхшээл байдаг юм байна л даа. Жилийн дараа утасдахад нь би юу ч болоогүй юм шиг байж чадсан. Ийм тэвчээртэй ханддаг эмэгтэй хүн байхгүй биз дээ. Гэхдээ энэ бол зөвхөн агуу хайр. Тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна. Одоо би тэр залуутай уулзахад миний нэг ч шөрмөс чичрэхгүй ш дээ. Яагаад гэвэл би яаж амьдрах учраа олчихсон учраас. Тиймээс би нэг шөнийн залуу шиг тэр залуутай өнгөрүүлж чадна. Юу ч бодохгүй, зүгээр яриад өнгөрүүлж чадна. Хамгийн гол нь энэ хүнтэй би амьдарч чадахгүй гэдгээ л аягүй сайн ойлгосон. Яагаад гэвэл тийм агуу хайр бие биенээ холоос л хайрладаг. Ойрхон байвал агуу шинж нь алдарчихдаг. Тийм болохоор тийм хүмүүсийг хамт амьдруулдаггүй байх л даа” гэж нулимс дуслуулан нэгэн сонинд ярилцлага өгчээ.

     Сонирхуулахад энэ сарын 20-нд төрсөн өдөр нь тохиож, Ерөнхий сайд С.Батболд, “Эм Си Эс холдинг”-ийн захирал Ж.Оджаргал, “Тотал Мюзик”-ийн захирал Ж.Од-Эрдэнэ, “ТВ9” телевизийн захирал Ц.Энхбат нарын гэр бүлээс хамтран зах зээлд зургаан мянган долларын үнэлгээтэй, утасгүй микрофоны системийг 4,5 сая төгрөгөөр “Тотал Мюзик”-ээс худалдан авч бэлэглэжээ. Мөн энэ оны 07-р сарын 13-нд болох “Coken Beat” амьд хөгжмийн наадамд оролцох тусгай урилга хүлээн авсан байна.

УЯНГА
 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.