Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Польшийн тамхичдын эрх хумигдлаа

Польшийн Засгийн газраас баталсан шинэ хуулиар ирэх сарын 15-наас эмнэлэг, сургууль, албан байгууллага, хүүхдийн тоглоомын талбай, соёл урлагийн байгууллага зэрэг олон нийтийн газарт тамхи татах хориотой болжээ. Харин зоогийн болон цэнгээний газарт тамхи татахад зориулсан 100 ам метр талбай бүхий өрөө гаргах юм байна.

Хууль зөрчсөн тохиолдолд 500 злот буюу 127 еврогийн торгууль ногдуулах гэнэ. Энэ мэтчилэн дэлхийн өнцөг булан бүрт тамхинаас татгалзах хууль гаргаж байгаагийн өөр нэг жишээ өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс Грект олон нийтийн газруудад тамхи татахыг хориглосноос гадна хоолны болон цэнгээний газруудад тамхи худалдаалахыг мөн хориглосон юм.

Тус улс тамхичдынхаа тоогоор сүүлийн 15 жилд Европтоо тэргүүлж байгаа бөгөөд тамхи үйлдвэрлэлээрээ тивдээ хоёрдугаарт жагсдаг. Муу дүнгээсээ салахын тулд хэрэгжүүлж байгаа хуулийг зөрчвөл 50-200 еврогоор торгуулна.


Э.ХАНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.