ОХУ-ын Смоленскийн ойролцоо Польшийн Ерөнхийлөгчийн онгоц сүйрээд удаагүй байгаа билээ. Осол болсны дараа Оросын зэвсэгт хүчин хамгаалалтад аван, судлаач шинжээчдээс өөр хүнийг оруулахгүй хөл хорьсон юм. Даанч хамгаалалтад гарсан дайчид сүйрэлд орон, нас нөгчсөн улсуудын халаас, цүнхийг ухаж, хулгай хийсэн нь тогтоогдоод байгаа гэнэ.
Одоогийн байдлаар ОХУ-ын Тусгай албаны дөрвөн хүнийг баривчлаад байна. Тэд Польшийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Анджей Пшевозникийн банкны зээлийн картыг хулгайлж, 2000 орчим доллар аваад байжээ. Нас барсан даргын картаар хэн нэг нь гүйлгээ хийж байгааг Польшийн Аюулаас хамгаалах яам анх мэдсэн бөгөөд энэ талаар ОХУ-д мэдэгдсэнээр гэмт этгээдүүд баригдсан гэнэ.







0 Сэтгэгдэл