Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Покерийн тэмцээний шагналын мөнгийг дээрэмджээ

Покерын цуврал тоглолт болж байсан Берлиний “Grand Hyatt” буудал руу гар буу, калашниковын автомат, гар бөмбөгөөр зэвсэглэсэн багтай этгээдүүд дайран орж их хэмжээний мөнгө аваад зугатсан байна. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Бямба гаригийн шөнийн 02:15 цагт зэвсэглэсэн этгээдүүд покерийн цуврал тэмцээн болж байсан танхим руу дайран орж, мөнгө дээрэмдсэн. Хэрэв гэмт этгээдүүдтэй холбоотой аливаа мэдээлэл байвал иргэд яаралтай холбоо барих хэрэгтэй байна” гэв. Гэхдээ мөнгөний хэмжээний талаар тодорхой зүйл хэлсэнгүй.
Дээрэм хийж байх үеийн камерийн бичлэгийг N-TV суваг цацжээ. Онхолдож унасан ширээ сандал, тоглоомын ширээний доогуур нуугдсан тоглогчид, айж сандарсан хүмүүсийн бичлэгийг тус суваг харуулсан байна. “Tageszeitung” сонинд дээрэмчид 800.000 орчим евро аваад арилсан гэж мэдээлэв. Цуврал тэмцээнийг зохион байгуулагч “European Poker Tour” компанийн менежер “түрүүлсэн хүнд нэг сая еврогийн шагнал өгөх тухай бидний санал гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг татсан байж магад” гэжээ. Гэхдээ тэрбээр хэдий хэрийн мөнгө дээрэмдүүлсэн талаар ам ангайсангүй. Цагдаа нар хэргийг мөрдсөөр байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.