Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь 64 дахь удаагаа Монголын тайзнаа

Монголын ДБЭТ 1963 онд бие даасан байгууллага болж, нээлтээ Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хийсэн түүхтэй. Тэр үед тоглолтыг төрийн шагналт Ж.Чулуун удирдаж, Д.Лхасүрэн найруулсан юм билээ. Үүнээс хойш уг дуурийг хоёр удаа буюу 1980,1988 онд шинэчлэн найруулан тавьжээ. 1988 онд “Евгений Онегин” дуурийн найруулагчаар Л.Эрдэнэбулган,  удирдаачаар Ж.Бүрэнбэх  ажилласан байна. Тэр үеийн найруулгаар уг дуурийг ирэх сарын 27-нд ДБЭТ-ын тайзнаа  64 дахь удаагаа тоглоно. Гол дүр Онегинд гавьяат жүжигчин М.Болд, түүний сэтгэлт бүсгүй Татъянад ардын жүжигчин Б.Жавзандулам, Б.Эрдэнэтуяа нар дуулах юм.
Дашрамд дуулгахад, тус театр амралтын өдрүүдэд байнга тоглолттой байдаг ба ирэх хагас сайн өдөр “Чио Чио сан” дуурьтай. Гол дүрд шинэхэн гавьяат С.Мөнгөнцэцэг гоцолно. Бүтэн сайн өдөр Э.Чойдогийн “Эрдэнэсийн охид”, П.И.Чайковскийн “Франческа да Римини”-ийг толилуулахаар болжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.