Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Парламентын шинэ ордны загвар зургийг танилцуулна

Парламентын шинэ ордон барихад зориулж Кувейт улсын Засгийн газраас 20 сая долларын тусламж өгснөөс хойш хэдэн жил улирав. Манай улс Парламентын шинэ ордноо хаана барихаа товлож ядаж, хугацаа алдсаны эцэст Төрийн ордны арын цэцэрлэгийг “онилсон”. Тэгвэл маргааш болох Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд М.Энхболд уг ордны барилгын загвар зургийг сайд нарт танилцуулж, мэдээлэл өгөх юм байна. Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл, газар олгохыг түр зогсоох зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх аж. Засгийн газар хаалгаа нээж, хэлэлцэх асуудалдаа иргэдээс санал авдаг болоод буй. Тиймээс иргэд sanal@cabinet.gov.mn хаягаар эдгээр асуудалд саналаа нэмэрлэх боломжтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.