Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Парламентын архивыг цахим хэлбэрт шилжүүлнэ

УИХ-ын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага / КОИКА/-тай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын Их хурлын цахим архив” төслийн хэлэлцээрийн протоколд өчигдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Суурин төлөөлөгч Ли Дунг Гу, Сангийн яамны Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар нар гарын үсэг зурлаа.

БНСУ-ын Засгийн газраас энэхүү төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг судлах багуудыг ирүүлэн УИХ-ын Тамгын газрын холбогдох хүмүүстэй уулзан, архивын байдалтай газар дээр нь танилцан судалгаа хийсний үндсэн дээр уг төслийн хамрах цар хүрээ, хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргасан юм байна. Энэ төсөл нь УИХ цахим парламент болох эхний шат болно.

Дараагийн шатанд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн хөгжсөний 20 жилийн хугацаанд хуримтлагдсан архивын баримт болох 10 мянга орчим хавтас буюу 1.6 сая гаруй хуудас баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, улмаар цахим байдлаар байгууллага, иргэдэд ашиглуулах боломж бүрдүүлэх томоохон ажлуудыг хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.