Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ПАРИСЫН ЯГААН “БЭНТЛИ”

Америкийн тэр бумтан бүсгүйчүүдийн нэг Парис Хилтон ягаан өнгийн Бентли машин хө- лөглөдөг. 200 мянган долларын үнэтэй уг ма шиныг үйлдвэрлэдэг компани загварынхаа ими жийг гутаана гээд ягаан өнгийн машин хийхийг зөвш өөрөөгүй байна. Гэсэн ч зөрүүд зангаараа алдартай Хилтон ягаан “Бентлитэй” болох мөрөөдлөө биелүүлэх арга олжээ.

Зочдынхоо ямар ч хүсэлтийг биелүүлдэг “Бидний машин” нэртэй телевизийн шоунд оролцсон Парис машинаа ягаанаар будуулж, гараар тоноглох хүсэлт тавьсныг телевизийнхэн баяртай нь аргагүй биелүүлж өгсөн байна. Алмааз эрдэнээр чимсэн түүний машин одоо хэдэн сая долларын үнэтэй болсон. Парис “Би бага байхаасаа ягаан машинтай болохыг мөрөөддөг байлаа. Охид бүгд л Барби шиг өнгөтэй юм хэрэглэхийг хүсдэг шүү дээ” хэмээн ярьсан байна.

Түүний машины шил папарациас хамгаалсан бүдэг хар өнгөтэй аж. Түүнчлэн шинэ жилийн өмнөхөн Парис хар өнгийн “Rolls Royce” худалдан авчээ. Угаас тэрбээр хурдан, үнэтэй машинд дуртай нэгэн.

Түүний сонгосон загвар “Rolls Royce Ghost” Гай Риччи, Ким Кардашян зэрэг Холливудын од ийм тэрэгтэй. Хэдийгээр дэлгүүрийн эзэн “Парис машиныг унаж үзээд авахаар шийдсэн” гэж баталж байгаа ч сэтгүүлчид түүнийг эртний өстөн Ким Кардашяны шарыг хөдөлгөх гэж адилхан машин худалдан авсан гэж үзэж байна.

“Rolls Royce Ghost”-ийн эзэд энэ загвараа Парисын ачаар нүд ирмэх зуур зарна гэдэгт итгэж байгаа гэнэ. Учир нь “Бентли” машин Хилтоны ачаар залуу бүсгүйчүүдийн гол унаа болоод байгаа юм.

М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.