Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Парисын дэлгүүрүүд амралтын өдрүүдэд…

Парис хотын захиргаа Францын нийслэлд ням гаригт ажиллах дэлгүүрүүдийн тоог нэмэгдүүлэх талаарх шийдвэрийг эсэргүүцсэн тухай АР уламжиллаа. Хотын захиргаа Парис хотын дарга болон Францын Социалист намын төлөөлөгчийн тавьсан шаардлагыг дэмжсэн байна. Хотын дарга Бертран Деланоэ “Хотын иргэд арилжаа наймааны хөлд дарагдаж амрах ёсгүй” гэж хэлжээ. Түүнийхээр бол Парис шиг том хотод “амсхийх” зав чөлөө байх ёстой аж.

Түүнээс гадна дэлгүүрийн худалдагч эмэгтэйчүүд амралтынхаа өдрийг үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөх ёстой гэж тэр хэлжээ. Өнгөрсөн онд баталсан шинэ хууль тогтоомжоор Парисын “Galeries Lafayette” болон “Le Printemps” зэрэг томоохон дэлгүүр ням гариг бүр ажиллахгүй болсон аж. Гэхдээ жуулчдад зориулсан худалдааны бүсүүд бий болгох эрхийг орон нутгийн засаг захиргаанд үлдээж, тухайн газрын дэлгүүрүүд амралтын өдрүүдэд ажиллаж байхаар болсон юм байна.

Одоо Парист жуулчдад зориулсан долоон бүс буй бөгөөд Елисейн Тал дахь дэлгүүрүүд долоо хоногийн туршид ажилладаг байна. Дэлгүүрийн ажиллах цагт хамаатай хууль Францад АНУ, Их Британийнхыг бодоход ихээхэн чанга, Германыхтай харьцуулахад арай гайгүй аж. Берлинд дэлгүүр бүр ням гаригт ажиллах бол тусгай зөвшөөрөл авдаг байна. Францын дэлгүүрүүд амралтын өдрүүдэд ажиллахыг хориглосон хууль 1906 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.