Энэ сарын 23-нд Нью-Йорк хотод болох “Оросын соёл” үзэсгэлэн худалдаа урлаг сонирхогчдын анхаарлын төвд байна. XVIII-XXI зууны урлаг соёлын үнэт бүтээлүүдээс дэлгэх уг үзэсгэлэнд Оросын эзэн хааны хэрэглэж байсан үнэт чулуугаар чимсэн аяга тавгийг тавих бөгөөд 400.000-600.000 доллар хүрч байгаа аж. Харин бидний анхаарлыг зураач А.Яковлевийн бүтээл “Ламын айлчлал” татаж байна. Торгоны замаар аялсаныхаа дараа зураач эл бүтээлээ зурсан юм байна. А.Яковлев 1932 онд Монголд аялаж байсан бөгөөд тэр үед Монголд амьд Богд хэмээн хүндлэгдэж байсан Панчин лам Монголын нэгэн язгууртныд зочилж байхыг харах завшаан тохиолдсон аж. Зураг дээрх лам үнэхээр түүхэн хүн мөн эсэхийг мэргэжилтнүүд баталж чадахгүй байгаа ч дэргэд нь байгаа хүмүүсийн хувцас хунараар язгууртнууд болохыг тогтоосон гэнэ. “Ламын айлчлал” зураг 150.000-200.000 долларын үнэд хүрнэ гэж судлаачид таамаглаж байна.
М.Сугараа







0 Сэтгэгдэл