Дэлхийн байгаль хамгаалах сангаас жилээс жилд тоо толгой нь буурч, мөхөх аюулд хүрсэн панда буюу хулсны баавгайг улаан номд оруулсан билээ. Тиймээс ч тэдгээр амьтдыг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг. Харамсалтай нь өнгөрсөн есдүгээр сард Японы Кобэ хотын амьтны хүрээлэнгийн хулсны баавгай үхсэн юм. Тэрхүү амьтныг Хятадаас Японд авчирсан байжээ.
Кобэ хотын удирдлагууд Хятадаас шинжээчдийг ирүүлэн, баавгайн үхлийн шалтгааныг тогтоосон гэнэ. Шинжээчид хулсны баавгайг “шинэ” эх орондоо идээшихгүй байснаас гадна буруу асаргаа, сувилгаанаас болж үхсэн хэмээх дүгнэлтэд хүрсэн аж. Үүний төлөө Японы тал хариуцлага хүлээн, хятадуудад нөхөн төлбөр олгожээ.
Тэд хөөрхий панданы төлөө 500 мянган америк доллар төлсөн байна. Дашрамд дурдахад, Хятадын эдийн засаг, үйлдвэржилт өсөхийн хэрээр зэрлэг амьтад, тэр дундаа хулсны баавгайн амьдрал аюулд орж байгаа юм. Дэлхий дээр 1600 орчим хулсны баавгай үлдсэний ихэнх нь Хятадын Сычуань, Ганьсу болон Шанши мужид амьдарч байгаа юм.
Б.ЭГШИГ







0 Сэтгэгдэл