Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.АЛТАНГЭРЭЛ: УИХ-ЫГ ТАРААСНЫ ДАРАА ЯАХ НЬТОДОРХОЙ БУС

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлагчидтай УИХ-ын зарим гишүүн уржигдар Төрийн ордонд уулзсан. Хэлэлцээ хийж, хэл амаараа учраа олох тэдний яриа үр дүнд хүрээгүй аж. Энэ тухай УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээс тодрууллаа.

Ийм нөхцөл байдлаас сайн үр дүн гарахгүй. Нөгөө талаар тэдний тавьж буй шаардлага гарц муутай байгаа.

Нийгэм, төр, УИХ болохгүй байгаа бол өлсгөлөн зарлагчдын ч, УИХ-ын 76 гишүүний ч буруу биш. Энэ бол тогтолцооноос хамааралтай асуудал. Тиймээс өлсгөлөнгөө зогсоогоод хоёр талаас зөвшилцлийн ширээнд сууя гэсэн санал би тавьсан. Ард түмний санал асуулга явуулж болно. Гэхдээ санал асуулгыг УИХ-ыг тараах, эсвэл төрийн тогтолцоо, засаглалын хэлбэрийг өөрчлөх сэдвээр явуулах уу гэдгийг хоёр талаасаа ярья гэсэн.

-Гэвч тэд байр сууринаасаа ухраагүй гэсэн үү…

-Тэд “УИХ-ыг тараах эсэхээр л санал хураалт явуулна” гэж байна лээ. Зөвхөн УИХ-ыг тарааж, хэсэг нөхдийг зайлуулахын төлөө байна уу, эсвэл болохгүй байгаа тогтолцоо, хууль эрх зүйг өөрчлөхийг хүсэж байна уу гэдэг нь чухал. УИХ-ыг тараагаад ямар үр дүн гарах вэ. Хэрэв үр дүнгийн төлөө явж байгаа бол зөвшилцлийн ширээний ард суугаад Сонгуулийн, Улс төрийн намуудын тухай болон Үндсэн хуульдаа ямар өөрчлөлт оруулахаа хэлэлцье. Мөн Үндсэн хууль өөрчлөх эсэхээр ард түмний санал асуулга явуулбал жинхэнэ үр дүн гарна. Түүнээс биш УИХ-ыг тараагаад дараа нь яах талаар тодорхой шийдэлгүй тэмцэл түвэгтэй л дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.