Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Палестинийг бие даасан улс болгохыг Франц дэмжив

Израиль, Палестиний гэрээ мухардалд орж, хоёр тал үл ойлголцолд хүрээд байгаа энэ үед Палестинийг бие даасан улс болгох асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцэж эхлээд байгаа. Тус улсад албан ёсоор айлчилж байгаа Францын Гадаад хэргийн сайд Бернар Кушнер энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, удаан хугацаагаар үргэлжилсэн газар нутгийн маргааныг шийдэх арга зам нь энэ байж болно хэмээн онцолжээ. Тэрбээр “Палестинийг тусгаар улс болгох нь дайн дажныг зогсоох эх үндэс байж магадгүй. Энэ асуудлыг Олон улсын түвшинд авч хэлэлцэх нь мухардлаас гарах хувилбар болно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.