Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Эрдэнэхишиг: Зарим иргэн хайхрамж, болгоомжгүйгээсээ үүдэн малаа алдаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигтэй малын хулгайг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-“Мал, мах” нэгдсэн хяналт, шалгалт улс орон даяар үргэлжилж буй. Иргэдийн ид идшээ бэлтгэдэг үеэр уг шалгалтыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон ажил болов уу. Хяналт шалгалтынхаа талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын А/245 дугаартай тушаалаар “Мал мах” нэгдсэн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 15-наас 45 хоногийн хугацаатай улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүний хүрээнд хүрээнд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх малын гарал үүслийн гэрчилгээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд 141 постод 382 алба хаагч, 142 тээврийн хэрэгсэлтэй 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж буй. Мөн “Мал мах” нэгдсэн шалгалтын хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мал, мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, камержуулах ажлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж эхэлсэн. Үр дүнд нь мал махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Налайхын гурав, түүхий эдийн зах худалдаа, мах боловсруулдаг Эмээлтийн таван үйлдвэрт хяналтын камер тавиулсан. Үүнээс гадна Эрүүгийн цагдаагийн албанаас баруун аймгууд руу явдаг зам дагуу постуудыг байнга, гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоож байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулахгүй юу?

-ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс малчидтай уулзаж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Амрыг эрье”, “Цагдаагийн мэдээлэл” нэвтрүүлэг бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэсэн. Үүнээс гадна манай мэдээллийн төв Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албатай хамтран Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх богино хэмжээний видео бичлэг, зурагт хуудсыг бэлтгэн цагдаагийн байгууллагын албан ёсны цахим хуудас, пэйж хуудсаар дамжуулан иргэд, олон нийтэд хүргэн ажиллаж байна. Үүнээс гадна постод хяналт шалгалт хийж буй манай алба хаагчид иргэдэд биечлэн мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

-Жилийн жилд холбогдох байгууллагууд сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл өгдөг. Гэвч малын хулгай буурахгүй байна. Мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Улсын хэмжээнд 2020 оны эхний аравдугаар 10 сард мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 1 427 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 210 нэгж буюу 12.8 хувиар буурсан. Энэ үзүүлэлт нийт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 0.6, орон нутагт бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 1.65 хувийг эзэлж байна. Мал хулгайлах гэмт хэрэг 2020 оны эхний 10 сард 993 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 491 нэгжээр буюу 33.1 хувиар буурсан. Нийт гэмт хэргийн 4.7, орон нутагт бүртгэгдсэн хэргийн 12.8 хувь гэсэн үг.

-Малын хулгайч нар голдуу залуус байдаг гэсэн. Залуу насаа хорихт өнгөрөөнө гэхээр харамсалтай л юм. Сая Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ төрлийн хулгайн ял шийтгэлийг чангатгалаа гэж сонссон. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр тэдэнд хуулийн ямар хариуцлага ногдуулдаг болсон бэ?

-Өмнөх хуулиар мал хулгайлсан этгээдүүдэд оногдуулдаг ял шийтгэл нь сонгох шийтгэлүүдтэй байсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-нд Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг болсон. Мөн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зааж өгсөн. Тодорхой хэлбэл, бүлэглэж олон тооны мал хулгайлсан, улсын хилээр нэвтрүүлсэн, машин механизм ашигласан, ноцтой хохирол, хор уршиг учруулсан, гойд ашиг шимт малыг хулгайлсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 13.5-д зааснаар махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчиж мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан, тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн бол хүнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

-Сүүлийн үед гарсан томоохон хэргүүдийг илрүүлсэн, шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өнгөрсөн сард Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь цагдаагийн газар, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид 35 удаагийн үйлдлээр бусдын 100 гаруй бод, 46 бог малыг хулгайлсан А, Х Э, Ж нарын хүнийг саатуулсан. Эдгээр бүлэг этгээд өмнө нь хулгайлах гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан юм билээ. Тэдний хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газрынхан мөрдөн шалгаж байна. Мөн Мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ээдрээ төвөгтэй, олон үйлдэл холбогдогчтой, хугацаа сунгагдан шалгаж байгаа хэргүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж буй. Үр дүнд нь эрүүгийн 15 хэргийг шүүхээр шийдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, зургаан хэргийг бусад хэрэгт нэгтгэн нийт 21 хэргийг шийдвэрлэсэн.

-Хохирогчийн өөрсдийнх нь буруу бас бий гэж сонссон. Малчид малаа хариулгагүй орхичихдог гэсэн. Энэ нь хулгайч нарт өгөөш болоод байгаа юм биш үү. Иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Санал нэг байна. Ер нь мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэн бүрийн хүчин чармайлт маш чухал. Шалгалтын явцад зарим иргэн өөрсдийн хайхрамж болгоомжгүйгээс малаа алдсан байдаг. Жишээ нь, малаа олон хоногоор бэлчээрт хариулгагүй байлгаснаас хулгайд алдах тохиолдол бүртгэгдэж байна. Мөн иргэд малаа алдсанаа цагдаагийн байгууллагад бүртгүүлэлгүй, өөрсдөө эрж, хайж цаг алддаг. Улмаар хулгайч нарт цаашаа илүү үйлдэл хийх боломж олгодог. Тиймээс малаа хулгайд алдсан тохиолдолд нэн тэргүүнд цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай. Бас нэг зүйлийг анхааруулъя. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд худалдаалах зорилгоор бэлтгэн нийлүүлж буй мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүндээ Мал эмнэлгийн байгууллагаас гарал үүслийн гэрчилгээг авч, цахим санд бүртгүүлээрэй. Мөн иргэд алдсан, олдсон малын зар мэдээллээ “Малчин лавлах-109” дугаарт үнэ төлбөргүй өгөх боломжтой. Хууль зүй, дотоод хэргийн болон Сангийн сайдын хамтарсан 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны А-297, 360 дугаар тушаалаар “Иргэд байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг баталсан. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа, эсхүл үйлдсэн талаарх бодит мэдээ мэдээлэл өгсөн иргэнийг 50 000-2 000 000 төгрөгөөр урамшуулдаг. Эцэст нь мал, мах авахдаа тодорхой эзэнгүй, гарал үүслийн бичиггүй мал, мах авахгүй байхыг иргэддээ анхааруулъя. Сэжиг бүхий иргэд олон тооны, гарал үүслийн бичиггүй мал, мах зарж борлуулж байвал цагдаагийн байгууллагад даруй мэдэгдээрэй гэж хүсье.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.