Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Доржпагма: Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд нь хариу урвал илэрч байна

Өчигдөр 1700 орчим иргэнийг вакцинжуулалтад хамруулж , нийт эхний ээлжийн вакцинжуулалтад 9531 хүнийг хамруулаад байна.  Мөн нэг хүнд вакцин хийхэд, эхлээд эмчийн үзлэг хийх, бүртгэх, вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалт хийж багагүй хугацаа орж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ. Түүнчлэн ” Вакцины танилцуулгад 50-60 хувьд нь хариу урвал илрэх магадлалтай. Харин манай улсад вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд нь хариу урвал илэрч байна. Өөрөөр хэлбэл, ихэнх тохиолдолд халуурах, толгой өвдөх, бие жихүүдэс хүрэх, тарьсан газар хөндүүрлэх шинж тэмдгүүд илэрч байгаа юм. Эдгээр шинж тэмдэг нь 2-3 хоног үргэлжилж байна. Одоогийн байдлаар вакцины дараах хүндрэл гараагүй, вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна” гэж хэлэв.

2
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “О.Доржпагма: Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд нь хариу урвал илэрч байна