Канадын уул уурхайн тэргүүлэх компанийн нэг “Turquoise Hill Resources” “Оюу толгой”-гийн зэсийн баяжмалын экспортоо зогсоосон байна. Энэ шийдвэрийг өчигдөр зарласан бөгөөд энэ сарын 1-нээс эхэлж зогсоосон аж.
Үүнийг зогсоох болсон шалтгааныг тус компани нүүрс болон зэсийг хилийн нэг шугамаар гаргах болсон шинэ зохицуулалттай холбоотой гэнэ. Ингэснээр тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаа болон бусад тал дээр хүндрэл гарч, тээвэрлэлт тодорхойгүй хугацаагаар удах болсон гэж албаныхан мэдээлэв.
“Оюу толгой”-н удирдлагууд энэ асуудлаар хоёр улсын хилийн дарга нартай уулзаж, үр дүнд хүрэх хүртлээ экспортыг зогсоохоор болжээ. Одоогоор энэ хугацаа хэдий хэр үргэлжлэх нь тодорхойгүй байна гэж “Turquoise Hill Resources” компанийн албан ёсны вэб хуудсанд мэдээлэв.
“Оюу толгой”-н алтны уурхай нь хоёр удирдлагын бүтэцтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Оюу толгой” 34 хувийг эзэмшдэг бол “Туркойз Хилл Ресурс” 66 хувийг эзэмшдэг. Энэ компани нь Монгол улсад зэс, алт болон нүүрсний үйл ажиллагаа явуулж буй олон улсын уул уурхайн компани юм.














Donald Trump ahaar arga hemjee avhuulah aa Turquoise Hill medej bgaa bailgui dee.adilhan chinagaasamerik Канад ruu garch bgaa buteegdehuun deer n shoglohod urdchuudiin ediin zasag nulee garchil taarna