Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оюутолгой” компани 2.5 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ

“Оюутолгой” компанийн экспортолсон зэсийн баяжмалын хэмжээ 2.5 сая тоннд хүрчээ. Тус компанийнхан зардлаа бууруулж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд анхаарч буй аж. Эргэн сануулахад “Оюутолгой” 2013 оны долдугаар сараас зэсийн баяжмал экспортолж эхэлсэн юм.

“Оюутолгой” компанийн үйл ажиллагаандаа анхаарах гол зүйл нь аюулгүй ажиллагаа учраас уурхайн удирдлагууд аюул ослыг багасгахыг зорин ажиллаж байгаа гэнэ. Иймээс ч тус компани аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ өндөр хэвээр хадгалж буй агаад өнгөрсөн 1-9 дүгээр сарын хугацаанд ажилласан 200.000 цагт ногдох гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт нь 0.15 байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.