Оюутолгойд Монголын талыг төлөөлөх ТУЗ-ийн гурван гишүүнийг Төрийн өмчийн хороо өчигдөр бүрэн эрхийнхээ хүрээнд томиллоо.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, БНХАУ дахь Монголын Элчин сайд асан Г.Батсүх, МАК компанийн ерөнхий захирал Ц.Нямтайшир нарын 5-6 хүн нэр дэвшин яригдаж байсан ч дараах хүмүүсийг Монголын төрийг төлөөлж чадна хэмээн үзжээ.
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин гэдгээрээ олны танил, орчуулагч мэргэжилтэй Ч.Ганболд нар энэ өдрөөс эхлэн хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компанийг төлөөлсөн зургаан эрхмийн “эсрэг” Монгол Улсын, монголчуудын эрх ашгийг хамгаалах нь.
Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр дэлхийд тэргүүлэх хэмжээний алт, зэсийн нөөцтэй Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд 40 орчим мянган долларын цалинтай байх бололтой.
Д.ОЮУН







0 Сэтгэгдэл