Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх шаардлагатай”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх талаарх албан бичгийг БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд хүргүүлжээ. Сургуулиуд цахимаар хичээллэж байгаа учир үйл ажиллагааных нь зардал хэмнэгдсэн, хөл хорионы улмаас иргэдийн орлого буурсныг тэрбээр онцолж, оюутнуудын сургалтын төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг үүнд дурдсан байна. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд саяхан нэмэлт, өөрчлөлт оруулж, сургалтын болон дотуур байрны төлбөрийг хөнгөлөх журам батлахаар заасан билээ.

Бэлтгэсэн: Б.Нандин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.