Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оюунтүлхүүр Нагояд дуу зориулна

     Энэ жил Японы Нагоя хотын 400 жилийн ой тохиож буй. Тус хотод олон жил аж төрж, амьдран хоёр дахь эх орноо хэмээн үзэх болсон манай дуучин Д.Оюунтүлхүүр ойн баярын сүлд дууг зохиох болсон гэнэ. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Нагоя хотын захирагч Кавамуратай уулзсан Оюунааг хотын босс аминчлан гуйснаар тэрбээр энэ ажилд оржээ. Шүлгийг Японы нэрт яруу найрагч Фүжи Коонүсүкэ зохиож, Оюунаа аяыг бичих болсон байна. “400 жилийн аялагч” сэдэвтэй нийт таван дуунаас бүтэх бөгөөд одоогоор “Энх тайван” нэртэй эхний дууг зохиож дууссан байна. Шинэ дууг сонссон хотын захирагч “Японы баллад аялгуутай төстэй, зүрхэнд хүрэхээр сайн дуу болжээ. Манай хоёр орон цусан барилдлагаатай болохоор аргагүй” хэмээн магтсан байна.
М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.