Монгол Гифүгийн соёлын нийгэмлэгээс энэ сарын 25-нд Гифү хотын “Гранд” зочид буудалд дуучин Д.Оюунтүлхүүрийн гавьяат цолны найрыг хийхээр болсоноо зарлалаа. Д.Оюунтүлхүүр өнгөрсөн жил гавьяат жүжигчин цол хүртсэн бөгөөд Японд найраа хийж амжаагүй байсан юм. Монгол Японы ард түмний соёл, урлагийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлж, Японы алдартай дуучид, жүжигчид цугларан тэмдэглэх аж. Тус өдөр Д.Оюунтүлхүүр дуугаа дуулахаас гадна манай морин хуурчид тоглолт хийх гэнэ.







0 Сэтгэгдэл