Оросын үүрэн телефоны оператор “Вимпелком” болон Египетэд энэ салбартаа тэргүүлэгч “Нагуиб Савирис” тэргүүтэй “Weather Investment” компани хөрөнгөө нэгтгэхээр зөвшилцжээ. 6.6 тэрбум доллараар үнэлэгдэх эл гэрээг байгуулснаар 174 сая хэрэглэгчтэй, дэлхийд чансаагаараа эхний тавд багтах үүрэн телефоны оператор бий болж байгаа юм.
Гэрээг байгуулснаар “Вимпелком” нь Италийн үүрэн телефоны оператор “Вайнд”-ын бүх хувьцааг, Египетийн “Ораском Телеком”-ын 51.7 хувийг эзэмших аж. Харин “Weather Investment”-ийн хувьцаа эзэмшигчид “Вимпелком”-ын хувьцааны 18.5 хувийг авч, 1.8 тэрбум долларыг бэлнээр авна хэмээн BBC дамжуулав.
Эл гэрээ хувьцаа эзэмшигчдийн талархлыг хүлээсэн бөгөөд Европ, Ази, Африкийн 20 оронд үйлчилгээ үзүүлэх аж.
Б.ЦЭЦЭГ







0 Сэтгэгдэл