Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-ын тусламжийн буудайг аймгуудад хуваарилна

Монгол Улсын Засгийн газрын 16 дугаар хуралдаан 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр болж 9 асуудал хэлэлцэн шийд гаргалаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд удирдав. 
    ОХУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламж болгон өгсөн 56,8 мянган тонн тэжээлийн буудайг тээвэрлэх, ачиж буулгах, хадгалахад шаардлагатай хөрөнгө, аймгуудад олгох буудайн хэмжээг Засгийн газрын хуралдаанаар батлав. 
    Тээвэрлэх, ачиж буулгах, хадгалахад 616.0 сая төгрөг шаардлагатай бөгөөд 305.0 сая төгрөгийг Улсын Онцгой комиссын дансанд төвлөрсөн хандиваас, буудайг тээвэрлэхэд зориулж зарим аймагт олгох хөрөнгө, буудайг төмөр замаар татаж тээвэрлэх төмөр замын ашиглалтын, ачилт буулгалт, лабораторийн шинжилгээ хийхэд шаардлагатай 311.0 сая төгрөгийг УИХ-аас зөвшөөрсөн хөрөнгийн үлдэгдэл санхүүжилтээс гаргахаар тогтлоо.
    Тусламжийн буудайг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоос аймаг, орон нутагт Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Бор-Өндөр, Дорноговь, Улаанбаатар, “Алтан тариа” ХХК гэсэн 8 өртөөгөөр дамжуулан тээвэрлэнэ.

ТЭЖЭЭЛИЙН БУУДАЙГ АЙМАГ, НИЙСЛЭЛД ОЛГОХ ТОО, ХЭМЖЭЭ /тонноор/

1.    Сэлэнгэ             2,000.00
2.    Дархан-Уул        2,000.00
3.    Булган                  2,000.00
4.    Орхон                  1,000.00
5.    Хөвсгөл                500.00     
6.    Говьсүмбэр        300.00
7.    Дундговь            500.00
8.    Хэнтий               500.00
9.    Дорноговь        1,000.00
10.    Сүхбаатар        500.00
11.    Өмнөговь        500.00
12.    Архангай        1,500.00
13.    Баянхонгор        1,500,00
14.    Говь-Алтай        600.00
15.    Завхан               3,200.00
16.    Өвөрхангай        1,000.00
17.    Төв                      3,000.00
18.    Увс                    2,800.00
19.    Ховд                2,800.00
20.    Улаанбаатар    4,000.00
НИЙТ                      31,200.00

Тусламжийн буудайн үлдэгдэл болох 25.6 мянган тонн тэжээлийн буудайг хадгалахаар тогтсон байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.