Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-ын Пермийн балетын коллежид хүүхэд шалгарууллаа

ОХУ-ын Пермийн балетын коллежид суралцаж, балетын жүжигчин болох хүсэлтэй 10-11 насны хүүхдүүдийн сонгон шалгаруулалт Дуурь, бүжгийн эрдмийн театрт хоёр өдөр болж өнгөрсөн лхагва гаригт өндөрлөлөө. Шалгаруулалтад 150 хүүхэд оролцсоноос 12 хүүхэд шалгарчээ. Пермийн балетын сургуульд суралцах эрхтэй болсон хүүхдүүдийн бүх зардлыг ОХУ даах бөгөөд найм нь суралцаж, балетчин болох юм байна. Шалгаруулалтын хоёр дахь ээлж нь тун удахгүй болох аж. Монголын нэртэй балетчин төдийгүй ОХУ-ын Ардын жүжигчин Иванова, гавьяат багш Михайлович нар шүүж 12 хүүхэд шалгаруулж авах юм байна. Мөн Санкт- Петербург хотын Театрын урлагийн академид хүүхэлдэйн театрын жүжигчний мэргэжлээр арван хүн шалгаруулж сургахаар болсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.