Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-ын компанийхныг залилангийн хэрэгт шалгаж эхэллээ

Амар хялбар аргаар амьдрах гэсэн хүмүүсийг залилан мэхэлдэг сүлжээний бизнес байдгийг монголчууд мэддэг ч хашрахгүй мөнгөө өгч залилуулсаар байна. “Шинэ санаа” төвөөс эхлүүлээд нэлээд олон сүлжээний бизнесийн байгууллагын эздэд хүмүүс мөнгөө өгч алдсан.

Тэдний хойноос өнгөрсөн жил нэгэн сүлжээ үйл ажиллагаа явуулсан ч бас л хууль бус гэдэг нь тодорхой болж хүмүүс мөнгөө буцааж авснаар тэгсхийгээд намжсан. ОХУ-д байдаг “Start work marketing” хэмээх интернэтийн компанид монголчууд мөнгөө өгч хулхидуулсан хэрэг мандаад байгаа тухай дуулдах боллоо. Өдгөө Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ. “Оюуны хөрөнгө оруулалт хийнэ. Интернэтээр мөнгийг чинь өсгөнө” хэмээн иргэдээс багагүй хэмжээний мөнгө залилан мэхэлсэн дээрх компанийнхныг шалгаж эхэлжээ.

Энэ талаар УМБГ-ын холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад, “Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Одоогоор хэчнээн хүн, хэдэн төгрөгөөр хохироод байгааг хэлэх боломжгүй. “Start work marketing” гэдэг компанийг хэзээ, ямар үйл ажиллагаа явуулахаар

Монголд орж ирснийг нь тодруулахаар шалгалт хийж байна. Улаанбаатарынхан төдийгүй хөдөө орон нутгийн олон хүн энэ сүлжээнд элсэж, хохирсон бололтой. Харьяалах орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст энэ асуудлыг шалгах байх. Шалгалтын ажиллагаа манай УМБГ-т өнгөрсөн долоо хоногийн дундуур эхэлсэн” гэлээ.

Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.