Манай улсад ховор мэргэжилд тооцогдох балетын бүжигчин, хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр ОХУ-д ирэх хичээлийн жилээс эхлэн оюутан сургахаар болсонд урлагийнхан ам сайтай байгаа. Балетын бүжигчин 12, хүүхэлдэйн жүжигчин 10, соёл урлагийн бусад мэргэжлээр дөрвөн оюутан тус тус суралцана. Хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр суралцах оюутнуудыг өчигдөр Хүүхдийн номын ордонд шалгаруулсан юм. Шалгалтад БСШУЯ-аас нэг төлөөлөгч,ОХУ-ын мэргэжилтэн хоёр багш шалгалтын комисс суужээ. Сар гаруй үргэлжилсэн шалгаруулалтын сүүлчийн шатанд тунасан оюутнуудаас ОХУ-аас ирсэн багш нар дангаараа шийдвэр гарган сонгох ажээ. Энэ нь эцэг эхчүүд төдийгүй шалгуулж буй хүүхдүүдэд ч таалагдаж байлаа.







0 Сэтгэгдэл