Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-д гаргаж авсан “Спутник V” вакциныг Өмнөд Солонгост үйлдвэрлэнэ

ОХУ-д гаргасан “Спутник V” коронавирусийн вакциныг Өмнөд Солонгост үйлдвэрлэхээр болжээ. Эл тохиролцоог ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан болон БНСУ-ын био технологийн “GL Rapha” компани хийсэн байна. “Sputnik V” вакциныг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж, олон улсын эрэлт хэрэгцээг хангахын тулд одоо олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Хамтран ажиллаж, хүчин чармайлтаа нэгтгэсэн “GL Rapha” компанийн түншүүддээ бид талархал илэрхийлж байна” гэж ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн дарга Кирилл Дмитриев мэдэгджээ. Талууд энэ оны арванхоёрдугаар сард үйлдвэрлэлээ эхлүүлж, 2021 оны нэгдүгээр сард экспортод гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд жилд 150 сая гаруй тун вакцин үйлдвэрлэх аж. “Спутник V” вакцины эмнэлзүйн судалгааг ОХУ-д төдийгүй Беларусь, АНЭУ, Энэтхэг, Бразилд хийгдэж байгаа юм. ДЭМБ уг вакциныг эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат нь дуусаж, их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхэд хамгийн ойр байгаа вакцинуудын жагсаалтад оруулсан байна. ОХУ-д явуулсан эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилтын дүнд хийсэн анхны завсрын дүн шинжилгээгээр “Sputnik V” вакцины үр дүн 92 хувьтай гарчээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.